Итэвоны осолд буруутгагдан, шалгагдаж байсан цагдаагийн ажилтан нас барсан байдалтай олджээ
Өнгөрсөн сард Итэвонд болсон харамсалтай ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан үймээнийг зохицуулах, аврах ажлыг шуурхай хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр Ёнсан цагдаагийн газар, гал сөнөөх алба, дүүргийн төрийн албан хаагчдыг шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2022.11.11/ уг ослын улмаас шалгагдаж байсан Ёнсан дүүргийн цагдаагийн газрын офицер гэртээ нас барсан байдалтай олджээ. Тэрээр гэрийнхэндээ гэрээслэл гэхээр мессеж үлдээсэн байжээ. Одоогоор үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа аж.