Сүхбаатарын талбайд 20 асарт хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын худалдааг зохион байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбай дээр 20 асарт хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын худалдааг зохион байгуулна.

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны 13 цэг ажиллана.

Хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд худалдаа үйлчилгээний таван газар гарна.

Хүүхдийн ордны хойд талд 20 асарт хүнсний худалдаа үйлчилгээ гарна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнс, зайрмаг, хүүхдийн тоглоомын 40 асар гаргаж байгаа.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд худалдаа үйлчилгээний 20 цэг ажиллана.

Эдгээр газарт тавдугаар сарын 30-ны өдөр хүнс болон хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулах аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *