Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгө авахгүй хүмүүс байж магадгүй учир нийгэмд сонголтыг нь өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр хүүхдийн мөнгөний асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Өмнө нь хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 хувь олгодог байхад 10 хувь нь огт авдаггүй байсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө авахгүй хүмүүс байж магадгүй. Амьдралын боломжтой ч байдаг юм уу тухай хүний л сонголт байх. Тиймээс нийгэмд сонголтыг нь өгье гэж байгаа. Хэрвээ хүүхдийн мөнгө авахыг хүсвэл хүндрэлтэй бишээр шийднэ. Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө шинээр авах хүмүүсийн хүсэлтийг авна. Бүгдээс нь хүсэлт авна гэвэл хөдөлмөр халамжийн систем, хэлтсүүд ч ачааллаа дийлэхгүй болно. Долдугаар сарын 1-н ойртож байгаа учраас иргэдийн хувьд ч бухимдана. Тэгэхээр хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлтийг цахимаар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан авах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *