Б.Энхбаяр: Хүчээр бэлгийн харилцаанд орсон тохиолдол 2-8 жилийн хорих ял онооно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр, Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын насны ангилалыг ялгамжтай болгож, ялыг чангатгах болсон тухай ярив. Тодруулбал, 0-14 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 12-25 жил хорих, эсхүл бүх насаар нь хорих, 14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 8-15 жил хорих, 16-18 насны хүүхдийг хүчирхийлсэн бол 5-12 жил хорих ял онооно. Мөн хүчээр бэлгийн харилцаанд орох үйлдлийг гэмт хэргийн хүнд ангилалд хамруулж, 2-8 жилийн хорих ял оногдуулна. Өмнө нь 1-5 жилийн хорих ял оноодог байсан юм. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тэнсэхгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *