Их Британи улс ОХУ-тай дайн эхлүүлэх магадлалтай байна
“Хүйтэн дайны үетэй харьцуулахад Их Британи болон түүний холбоотнууд өдгөө ОХУ-тай илүү их цэргийн сөргөлдөөнтэй байна. Түүнчлэн өмнө нь олон улсад байсан уламжлалт дипломат арга хэрэгсэлүүд, механизм байхгүйгээс ОХУ-тай санамсаргүй дайн эхлүүлэх магадлал их байгаа тул Их Британи болон холбоотнууд болгоомжтой байх хэрэгтэй” гэж тус улсын армийн генерал Ник Картер мэдэгджээ.
Түүний үзэж буйгаар дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөөн 15 жилийн өмнөхөөс эрс нэмэгдсэн ба их гүрнүүдийн дундах өрсөлдөөн их зөрчилд хүргэж байгаа аж.
Польш-Беларусийн хил дээр Варшаваас зохион байгуулалттайгаар цагаачдыг бөөгнөрүүлж, хямрал үүсгэж байгаад Барууныхан хардан буруутгаж буй. Улмаар цагаачдын хямралыг шийдвэрлэхэд Польшид туслахаар Их Британиас цэргээ илгээхээр зэхэж буй аж. Түүнчлэн Барууны зарим дипломатууд цагаачдын энэ хямралд ОХУ-ыг буруутгасанд ерөнхийлөгч Владимир Путин Москвагийн оролцоог эрс няцаажээ.
Эх сурвалж: RT